Pages

Thursday, December 6, 2012

Үйлдлийн системийн тухай ерөнхий ойлголт


Үйлдлийн системийн тухай ерөнхий ойлголт

Boot буюу компьютерийг эхлүүлдэг программийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний программийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, дискнүүдийн үйл ажиллагааг хянадаг.
Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг.
Үйлдлийн системийг доорх төрлүүдээр ангилдаг:
-       Multitasking- Олон төрлийн программуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль программ нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг үйлдлийн систем зохицуулдаг. 
-       Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах. Зарим үйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг. 
-       Multiprocessing – Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйц
-       Multithreading – Нэг программ дээр олон талаас нь зэрэг ажиллах боломж.
Үйлдлийн системүүдийн төрөл:
-        DOS
-       Windows
-       OS/2
-       Unix
-       Linux
-       Mac OS
-       Sun OS
-       Palm OS гэх мэт


Сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа үйлдлийн системүүд нь WindowsXP, Windows7, Vista зэрэг юм. 
Хэрэглэгч үйлдлийн системтэй төрөл бүрийн командын тусламжтайгаар харьцдаг.  Жишээ нь: DOSүйлдлийн систем дээр COPY гэсэн командаар файлыг өөр тийшээ хуулахад үүнийг үйлдлийн системийн нэг хэсэг болох Command processor эсвэл Command line interpreter ч гэж нэрлэгддэг командын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Харин Graphical User Interface (GUI) нь дэлгэц дээр байгаа дүрсийг дарснаар үйлдлийг гүйцэтгэдэг.
Микрософт компаний түүх:
Анх 1975 онд Билл Гейтс, Полом Аллен нар хамтран компаниа байгуулжээ. Энэхүү компани нь МИКРО Компьютерын Програм хангамж чиглэлээр гарсан анхны компани учраас 2 үгний нийлмэл болгож МИКРОСОФТ хэмээн нэрлэжээ. МИКРО Компьютерийн Софтвэйр гэдэг нь бидний одооны хэрэглэж байгаа шиг тэр үеийн нэг ширээн дээр багтах, тэр ч байтугай халаасанд багтах тийм л хэрэглээний компьютеруудыг програмчлах явдал байсан юм.
Энгийн хэрэглэгчид тооны машинтай ажиллахаас компьютертэй ажиллаж чаддаггүй байсан бөгөөд тооцоолох электрон машинтай мэргэжлийхэн л ажиллуулж чаддаг байсан учраас тэд мэргэжлийнхний ажиллаж байгаа нарийн төвөгтэй ажиллагаанудыг хөнгөвчилөхөөр шийдэж ажлын гараагаа эхэлжээ.
Билл Гэйтс хэрэглэгчдийг цөөн товч дараад хүссэн үр дүнд нь хүргэж чадахуйц хамгийн хялбар төсөр интерфэйсийг үйлдвэрлэдэг гэсэн үг юм.      

Компанийн бүтээл
 Үйлдлийн систем
Энэ нь энгийнээр бол гүүр юм. Анх дисктэй амар хялбар харилцаг DOS(disk operation system) хэмээх үйлдлийн системийг гаргасан. Энэ нь диск дээр хийх үйлдлүүдийг хүний хэлэнд дөхөм бас товчхон команд бүхий болгосноороо дисктэй харилцах хүний харьцааг маш хөнгөн бас оновчтой болгож өгсөн.
Гэхдээ тэр болгон командуудыг гараас шивнэ гэдэг бас л алтан цагийг хумсалсан зүйл байлаа. Тиймээс хулгана гэгч тэр үед дөнгөж гарч байсан ч одоогийн салшгүй хэрэглээ болсон эдийг ашиглан тэр олон үгийг шивэх бус харин тэр олон шивэгдсэн командуудаас сонгон дарах л үйлдлээр дисктэйгээ харилцах санааг тэд хэрэгжүүлжээ. Үүнийг Нортон Командер програмаар төлөөлүүлж болно. Гэтэл даварсан хэрэглэгчид тэр олон үгийг уншиж дарахаас үнэхээр их залхаж эхэллээ.
Энэ шаардлагаар өнөөгийн Майкрософтын жинхэнэ нүүр царай болсон бүтээгдэхүүн Windows-ын суурь тавигджээ. Тэгээд хэрэглэгчид ядаргаатай эрээлжилсэн текстээс илүү дээр, ангилаж ялгасан гоёмсог ойлгомжтой зурагнууд дээр дарж командаа биелүүлэх болсон нь үнэхээр дээд зэргийн хэрэглээний төвшний эд болж чадсан юм.
Windows 1.0: Windows 1.0 1985 оны 11-р сарын 20-д гарсан. CGA/Hercules/EGA (илүү нийцэж ажиллана)    Шаардлага:
·         MS-DOS 2.0
·         256 KB Ram
·         2 хоёр талтай буюу double-sided disk drives эсвэл hard drive
Windows 2.10: Windows 2.1 нь 1988 оны 5-р сарын 27-нд албан ёсоор зарлагджээ.  Шаардлага:
·       MS-DOS version 3.0 түүнээс хойших
·       512 K RAM
·       Нэг уян диск эсвэл хатуу диск
·       График кард
·       Туслах чанарын хулгана
Windows 3.1x: Энэ хувилбар нь 1992-1994 оны хооронд албан ёсоор гарсан. Dos үйлдлийн системийн хувьд хамгийн сүүлийнх нь байжээ. Шаардлага:
·       MS-DOS 3.1 буюу хамгийн сүүлийнх
·       Intel 80286 процессортой байх ёстой
·       20001 MB буюу түүнээс илүү их санах ойтой.
·       Дискийн багтаамж 6.5 МВ байсан ч 9 MB-г санал болгож байжээ.
Windows 95: Windows 95 бол 1995 оны 8 сарын 24-нд гарсан. Энэ үйлдлийн системийн хувьд хэрэглэгчийн интерфэйс илүү сайн боловсронгуй болсон байлаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн ашиглагдаж байгаа Windows-ийн бүтэц, ерөнхий формат нь энэ хувилбараас эхлэлтэй юм. Энэ хувилбарыг суулгахын тулд системийн шаардлага буюу компьютерын үзүүлэлт дараах байдалтай байх ёстой байжээ.
·         Intel 80386 DX CPU-тэй байх
·         Системийн RAM нь 4 MB байх
·         Хатуу дискийн хэмжээ нь 50 MB
Windows 98: 1998 оны 6-р сарын 25-нд энэ хувилбар гарсан. Манайд хамгийн их нийтлэг ашиглагдаж эхэлсэн үйлдлийн систем бол энэ билээ. Системийн шаардлага нь:
·           486DX-2/66 MHz буюу түүнээс дээш процессор (Pentium процессор бол бүр сайн)
·           16 MB-ийн RAM (24MB ч байж болно)
·           Хамгийн багадаа 500 MB-ийн хатуу дисктэй
·           VGA буюу түүнээс дээш нягтрал бүхий монитортой higher resolution monitor
·           CD-ROM болон DVD-Rom драйвертай
·           Маузтай
Windows 2000: Windows 2000 нь 2000 оны 2-р сарын 17-нд зарлагджээ. Энэ нь дотроо гурван өөр шаардлага бүхий гурван өөр систем байсан юм. Энэхүү үйлдлийн систем нь гол давуу тал нь зарим нэг шинэ боломжуудыг хэрэглэгчдэд олгосон билээ. Жишээ нь: Windows Desktop Update, Internet Explorer 5 болон Outlook Express-ийг шинээр хэрэглэгчдэд танилцуулсан юм.
Windows 2000 Professional
·         133 MHz ба түүнээс дээш CPU
·         32 MB-ийн RAM (64 MB)
·         700 megabytes хатуу дискийн зай space (2 GB )
Windows 2000 Server/Advanced Server
·         133 MHz CPU
·         Хамгийн багадаа 256 MB-ийн RAM
·         Хатуу дискийн зай 2 GB
Windows Me: 2000 оныхоо 9-р сарын 24-нд энэ хувилбар зарлагдсан юм. Энэ хувилбар нэг их урт хугацаанд байгаагүй, бараг нэг жил орчмын хугацаанд л байсан бөгөөд тун удалгүй дараачийн хувилбар болох XP гараад ирсэн юм.
·       150 MHz Pentium процессор
·       320 MB хатуу дискийн зай
·       32 MB RAM
Windows XP: Өмнөх хувилбараасаа ердөө жил ч хүрэхгүй хугацаанд буюу 2001 оны 10-р сарын 25-нд Windows XP гарсан юм.
·           233 MHz процессор
·           63 MB RAM
·           Хатуу дискийн сул зай 1.5 GB байх ёстой
·           Super VGA video adapter ба монитор
·           CD-ROM drive буюу DVD drive
Windows Vista: 2007 оны 1-р сарын 30-нд олон нийтэд зарлагдсан. Системийн шаардлагын тухайд хамгийн их шүүмжлэгдсэн нь энэхүү систем байлаа. Учир нь өнгө үзэмж сайтай болсон ч хэт өндөр шаардлагыг шаардсан юм. Vista-г суулгахын тулд хүчин чадал үзүүлэлт нилээн сайн байх ёстой болсон бөгөөд харин сүүлийн үед гарч байгаа хямд үнэтэй, багавтар мөртлөө боломжийн үзүүлэлттэй нөүтбүүк, компьютерууд ихээр гарч, Vista тэдэнтэй зөрчилдөх болсон юм. Гэтэл тун удахгүй энэ зун XP-г хаах хугацаа нь болж байгаа. Иймд XP-г хамгаалах хөдөлгөөн гарч, бас ч үгүй тодорхой үр дүнд хүрч XP-ийн талаар корпорацийн удирдлагууд ярьж байсан.          
Vista Capable
·         800 MHz процессор
·         512 MB RAM
·         32 MB график санах ой
·         20 GB хатуу дискийн багтаамж
·         Хатуу дискийн сул зай 15 GB
Vista Premium Ready
·         1.0 GHz процессор
·         1 GB RAM
·         128 MB График санах ой
·         40 GB hard disk багтаамж
·         15 GB хатуу дискийн сул зай

MS-DOS үйлдлийн системийн тухай
Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем юм. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн.  Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. Гэвч ихэнх хэрэглэгчид энэ үйлдлийн системийг DOS гэж нэрлэдэг. 
DOS (Disk Operation System) буюу үйлдлийн систем нь компьтерийг асаах үед ачаалагддаг программ бөгөөд хэрэглэгчидтэй харилцах харьцаа, диск болон файлуудтай ажиллах мөн компьютерийн үндсэн байгууламжийн ажиллагааг удирдан зохицуулах хянах үүрэгтэй.
DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем бөгөөд бичмэл командаар үйлдэл гүйцэтгэдэг. Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг.
DOS :


1.    BIOS (Оруулалт гаргалтын суурь систем)
2.    Үйлдлийн системийн ачаалагч 
3.    Дискийн файлууд  I.O.SYS болон MS-DOS.SYS
4.    Командын процессор
5.    DOS-ийн гадна командууд 
6.    Төхөөрөмжүүдийн драйвер

BIOS байнгын санах ойд байдаг, оруулалт гаргалттай холбогдсон нийтлэг үйлчилгээг үзүүлдэг, компьютерийг тэжээлд залгахад санах ой болон байгууламжуудыг шалгадаг , үйлдлийн системийн ачаалагчийг дуудах программыг агуулна.
Үйлдлийн системийн ачаалагч - DOS бүхий дискетийн 1-р секторт байрладаг жижиг программ бөгөөд үйлдлийн системийн модулийг санах ойд уншина. Энэ явцаар DOS –г ачаалах явц дуусна.
I.O.SYS ба MS-DOS SYS үйлдлийн системийн ачаалагчаар санах ойд ачаалагдах ба компьютерийн ойд байнга байна. Файл I.O SYS нь байнга санах ойд оруулалт, гаргалтын суурь системийн нэмэлт болж байдаг.
Файл MS-DOS.SYS нь DOS – ийн үндсэн үйлчилгээг хэрэгжүүлдэг.
Командын процессор – хэрэглэгчийн байрлуулсан командыг боловсруулдаг. Энэ нь үйлдлийн систем диск дээр command.com дискийн файл байдлаар хадгалагдана. 
Дотоод комманд – шууд биелэгддэг команд
Гадаад командууд- биеэ даасан программууд бөгөөд тэдгээрийг үйлдлийн системтэй хамт нийлүүлдэг, эдгээр нь үйлчилгээний шинжтэй. 
Төхөөрөмжүүдийн драйвер-тусгай программууд бөгөөд  DOS-ийн оруулалт гаргалтын системийг ба шинэ эсвэл стандартын бус байгууламжийг үйлчлэх зориулалттай. Тэдгээр нь config.sys файлд заагдана.
MS-DOS программ бүхий дискийг системийн диск гэнэ.

3.3 Файл, файлын нэр, өргөтгөл, хэмжээний тухай. Директорын тухай
Файл: Программ болон өгөгдөл агуулж байгаа тодорхой нэр бүхий дискийн муж. Файлын нэр нь нэр ба өргөтгөлийн хэсгээс бүрдэнэ. Нэр, үсгээр эхлээд таслал, хоосон зай, цэг таслал, хоёр цэг мэтийн тусгаарлах тэмдэгээс бусад 8 хүртэл тэмдэгтээс бүрдэнэ, өргөтөл нь голдуу гурван тэмдэгтээс бүрдсэн байна.
Командын файл: Командуудын дарааллаас бүрдсэн файл. Ийм файл нь *,bat өргөтгөлтэй байна.
Каталог: Дотроо файлууд агуулж байгаа дискийн дэд муж. Дискийн нийт муж нь суурь каталог болно. Суурь каталогийг (\) гэж тэмдэглэнэ.
Дэд католог: Каталог доторхи каталог бөгөөд багтаасан каталог нь эх каталог болно.
Зам: Бие биедээ багтсан каталогуудын дараалал.
Файлын бүтэн нэр: Файлыг агуулж буй зам ба файлын нэрийн дараалал.
Төлөөлөх тэмдэг:
1
.  * - Бүтэн үг төлөөлөнө.
2
. ? - Нэг үсэг юмуу тэмдэг төлөөлөнө.
Редактор: Ямар нэг файл үүсгэх, засварлах, нэр өгч хадгалах, дискнээс дуудаж оруулах орчин.
CON: Гар дэлгэцийн системийн стандарт нэр
COM1, COM2: Сериал портын стандарт нэрүүд
PRN буюу LPT1, LPT2,… Зэрэгцээ портоор хэвлэх төхөөрөмжийн стандарт нэрүүд.

Файлыг өргөтгөлөөр нь ангилах: Жишээ нь


·         .DOC - Бичгэн мэдээллийн файл
·         .TXT - бичгэн мэдээллийн файл 
·         .BAT – командын
·         .EXE - биелэгдэх(программын файл)
·         .COM - биелэгдэх программын файл
·         .PAS - паскалиар боловсруулагдсан
·         .CAL-SC –боловсруулагдсан
·         .DBF - DBASE—боловсруулагдсан
·         .PRG - DBASE—н программын файл 
·         .ASM—ассемблерийн
·         .BAS—бейсикийн
·         .SYS –системийн

Batch файлын командын талаар удахгүй оруулах болно.

No comments:

Post a Comment